Friday, May 27, 2016

бие даалт

БИЕ ДААЛТ 1
1.     Дараах бодлогуудын алгоритмыг зохионо.
2.     Өөрийн зохиосон алгоритмыг хамгаална.
3.     Нийт 10 оноо авна.
БОДЛОГО
1.     Натурал тоо m, n өгчээ. m-ийг n-д хуваахад гарах хуваалтын бүхэл ба бутархай хэсгийг ол.
2.     Өгсөн натурал N тоо хүртэлх бүх анхны тоонуудыг ол.
3.     Өгсөн натурал тоо N-ийг анхны тоонуудын үржвэрт задалж бич.
4.     Натурал тоо N, M өгсөн бол тэдгээрийн үржвэрийг нэмэх үйлдлийн тусламжтайгаар ол.
5.     Өгсөн натурал тоо n нь төгс тоо мөн эсэхийг тогтоо.
6.     Бодит тоон A[n] хүснэгт өгчээ. Хүснэгтийн бүх сөрөг элементүүдийг хүснэгтийн эхэнд, эерэг элементүүдийг тэдгээрийн дараа анхны дэс дарааллыг өөрчлөхгүй байрлуул.
7.     Бодит тоон A[n] хүснэгт өгчээ. Хүснэгтийн элементүүдийг өсөх эрэмбээр байрлуул.
8.     Бодит тоон A[n] хүснэгт өгчээ. Хүснэгтийн элементүүдийг буурах эрэмбээр байрлуул.
9.     Бодит тоон A[n] хүснэгт өгчээ. Хүснэгтийн сөрөг элементүүдээр B[m] хүснэгт байгуул

10.Бодит тоон A[n][m] хүснэгт өгчээ. Хүснэгтийн диагоналийн элемэнтүүдээр B[k] хүснэгт үүсгэ.